태그 » монгол

WWIM15-ын тэмдэглэл

Саяхан болоод өнгөрсөн Инстаграмчидийн уулзалтаар Австрийн Вена хотод амьдардаг олон олон мундаг зурагчид, зураг сонирхогчидын цөөн хэдтэй уулзалдаваа. Жилд 2 удаа болдог уулзалт нь энэ удаад Kindness гэсэн сэдэвтэй байлаа. 18단어 남음

Монгол

#DrinkDiaries 6. Самбука

Улаан гоньд ч гэнэ үү, anise гэдэг Италийн нэгэн халуун ногоогоор амталсан цагаан, хар хөх, улаан 3 өнгөний сонголттой ирдэг маш зөөлхөн чихэрлэг ликюрийг самбука гэнээ. 15단어 남음

Drinkdiaries

#DrinkDiaries 5. Кампари

Хүссэн хүсээгүй байнга амталж явсан кампаригаа дангаар нь уугаад л жаргалын оронд явчихсан шүү.

Анх амсахад бага зэрэг нялуун, цаанаа нэг хатгасан гэх юмуу, халуун ногоотой гэхэд биш, гашуун гэхэд биш, нэг тийм амттай.

Drinkdiaries

#DrinkDiaries 4. Хайрт хүндэт виски минь: Бурбон

Энэ удаад би олон төрлийн вискин дундаас бурбоны талаар уншиж мэдснээ хуваалцахаар шийдлээ. Зөөлөн, дур булаам, нас ханхалсан, нялуундуу гээд л уухад л янз бүрийн үг толгойд орж ирнэ.

Drinkdiaries

Ганц бие байх тийм ч муу зүйл биш шүү дээ!

Хэн нэгэнтэй байх нь зарим талаараа сайн л юм гэсэн л дээ. Жишээ нь аз жаргалтай хосууд ганц бие биднээсээ хамаагүй эрүүл амьдардаг гэсэн судалгаа байна лээ. Гэхдээ чи энэ эрч хүчтэй залуу насаа хэн нэгэнтэй, бүүр доор, буруу хүнтэйгээ өнгөрүүлмээр байна гэж үү?

Өөрийнхөө ганц биэ аав/ээж байх нь яагаад тийм ч тааруу зүйл биш болохыг батлах хэдэн шалтгаан хэлж өгье:

1. Зүрхээ хэд ч хувааж болно. Гудамж, дэлгүүр, хоолны газар, кофэ шоп гэх мэт газар харсан дажгүй охин/хөвгүүнийг шохоорхоод, нүд зүрхээ хоромхон зуур баясгаад авж болно.
2. Зөвхөн өөртөө зарцуулах цаг маш их гарах болно. Хаана, юу хийхээ чи өөрөө шийд.
3. Амжилтaнд хүрэх замаа төлөвлөx. Хувийн ур чадвараа дээшлүүлэх, шинэ юм сурах, хүмүүс бахархмаар (эсвэл бүүр атаархмаар) зүйлс хийж болно.
4. Сэтгэл санаа чинь хамаагүй тогтвортой байх болно. Нөгөө нэг хэдэн өдөрт ч гэсэн.
5. Нөхөрлөлөө тордох цаг. Яагаад гэвэл бид заяаны ханиа олоод бүх л үед хажууд байсан найзаа ор тас мартах учир, тэрнээсээ өмнө цаг зарцуулах хэрэгтэй шүү дээ, тийм үү?
6. Таалах үгүйг нь ч мэдэхгүй бэлэг сэлтэнд мөнгө үрэх шаардлагагүй. Оронд нь түүнийгээ хүйтэн шар айраг, үнэтэй дарсанд хандивлах болно.

Дажгүй л сонсогдож байгаа биз?
Заяаны хань зам дээр, өөрийн замаараа явж байхад тэр нэгэн хүн нь таарж л таараа. Буруу хүний төлөө замаасаа хазайж л болохгүй шүү.
Хэрвээ таарахгүй бол муур үрчлээд авчих, хоёрыг ч юмуу, ер нь 27 байсан ч яадаг юм.

Хүндэтгэсэн,  the modest nomad.

Монгол

#DrinkDiaries 1. Вермут

Алдарт Мартини, Манхаттан гм коктейлуудын чухал орц болох нялуундуу бас жоохон хатуудуу виноны төрлийн ундаа. Амсаад байх тусам л ер нь вермутыг neat буюу дангаар нь захиалдаг хүн ховор байдгийг нь ойлгож ядах юмгүй. 33단어 남음

Drinkdiaries